пятница, 30 марта 2012 г.

Archer

Арчер нь дэлхий дээрхи хамгийн хурдан өөрөө явагч их буу бөгөөд зургаан дугуйт хуялагдсан авто машин дээр суурьлуулсан, өөрөө цэнэглэгч бүрэн автомат 155 мм гаубиц юм.
Гал удирдах бүрэн автомат компьютерын Лемүр системийн тусламжтай тоот машинаас гаралгүй дайснаа GPS, лазерын хол хэмжүүр, хит ягаан болон энгийн видео камераар тодорхойлдог байна. Тийм учраас Арчер 3-4минутанд галт байр эзлэх болон галт байрыг орхиж явах хугацааг нэмээд 20 буудлага хийх чадвартай байна.
Арчерын кабин нь бүрэн хуяглагдсан ба 8мм-ын зузаан цонхтой бөгөөд жолооч буудлагын зэвсгээс бүрэн хамгаалагддаг. Мөн радио итвэхит бүс, биологийн болон химийн халдлагаас тусгаарлан хамгаалж чаддаг байна.


Archer - харваач 

Тактик техникийн үзүүлэлт
·         Калибр 155мм
·         Буудлагын холын зай /max/ - 50000м
·         Гол төмрийн урт – 8м
·         Буудлагын хурд /буудалт, 2мин 30сек/ - 20 удаа
·         Аянаас байлдаанд, байлдаас аянд болгох хугацаа – 30сек









Комментариев нет:

Powered By Blogger