понедельник, 12 марта 2012 г.

Антигон (Манай эриний өмнөх 380 – 301 он)



Циклол” буюу “Ганц нүдэт” хочтой эртний грекийн домогт жанжин Антигон Македоний язгууртан айлд төрж тэр үеийн уламжлалаар аль багадаа цэргийн хэрэгт суралцаж гэрийн сайн боловсрол эзэмшжээ.

Аугаа Александр Македонскийн хамтран зүтгэгч нарын нэгний хувьд дорно зүгт хийсэн түүний аялал, Персийн эсрэг ялгуусан дайнд оролцсон байна.
Македоний хаан түүний байгуулсан гавьяаг үнэлж фриги мужийн амбан захирагчаар томилжээ. Александр Македонскийг 323 онд гэнэт хас барсны дараа түүний хүчирхэг эзэнт гүрний нутаг дэвсгэрийг хуваах үед баян, баян хүн ам олонтой Фриги муж түүнд ногджээ. Их жанжны шадар цэргийн дарга болох диадах (диадах - залгамжлах гэсэн утгатай үг) Пердикк, Эвмин, Птоломей, Лисимах, Селевк, Кратер (Антипартын хүргэн), Полиперхонт, Касандр (Антипатрын хүү), Деметрий (Атигоны хүү) мөн газар нутаг хүртжээ.
Циклоп Антигон туршлагатай цэргийн жанжин төдийгүй хорон санаатай гарамгай дипломатчийн хувьд Фригигээс гадна Лики, Памфили мужуудыг мэдэлдээ авч их жанжны бусад хамтран зүтгэгчдээс илүү газар нутгийг эзэмших болсон л тэдний дургүйцлийг хүргэв. Тэд түүнтэй шүргэлдэх шалтаг хайна. Тэгээд хамтран зүтгэгчид нь түүнийг өөрсдийн нь дотор насаар ахмад болох Ази дахь эзэмшил нутгийн гол стратегич Пердиккийн тушаалыг биелүүлсэнгүй, цэргийн дарга Евменийг ноогдсон эзэмшил Каппадокийн эзлэн өөрийн болгоход нь туслалцаа үзүүлсэнгүй гэж зэмлэж дайн гарах нь гарцаагүй боллоо. Фриги мужийн амбан захирагч хэд хэдэн хамтран зүтгэгчидтэйгээ халз тулалдах цэрэггүй болохоор арга сийлж бүх үнэт зүйлсээ авч үнэнч нөхдөө дагуулан Пердиккиэс зугтааж Европ дахь эзэмшил нутгийн дээд стратегич Антипатр (үнэндээ бол Македони, Фраки, Элладийн амбан захирагч), Кратер хоёр руу очиж тэднийг холботноо болгох зорилгоор Пердикк саяхан хуваасан эзэнт гүрнийг дангаар захирахыг эрмэлзэж байгаа тухай ятгаж эгдүүцлийг нь хүргэж чаджаа.
Түүний дипломат хүчин чармайлт үр дүнд хүрч, захирангуй Пердикк, төдсөнгүй түүнд нэгдсэн Египетийн амбан захирагч Птоломей нарийн эсрэг Грекийн хаадын хүчирхэг холбоо байгуулагдав. Ийнхүү ганц нүдэт Антигон Александр Македонскийг хааны дөрвөн зүтгэгчийн холбооны цэргийн хүний удирдагч болж грекээс цэргүүд хөлслөн авч холбоотнуудаасаа том флот авч Пертиккийн эсрэг дайнд мордов.
Энгийн тэнгисийг гатлаж Бага Азид бууж давшилтанд оров. Пердикк түүний эсрэг грекийн хөлсний цэргүүдийг жанжин Евменээр удирдуулан явуулсан нь уулархаг газар болсон олон удаагийн тулалдаан ялагдал хүлээн ухрана. Энэ үед Пердикк өөд болсон ч их цэрэг удирдсан Евмен бууж өгөх нь бүү хэл шургуу эсэргүүцэн байлдсаар байлаа. Энэ зуур холбоотнууд нас барсан Пердиккийн газар нутгийг хоорондоо хуваан авч Антигон урьдыхаасаа илүү газар нутаг эзэмших болж холбоотны арми захирсан хэвээр байв.
Дайн үргэлжилсээр, грекийн хоёр жанжин манай эриний өмнөх 320 онд Оркинийн ойролцоо шийдвэрлэх тулалдаан хийж Антигон дийлж өрсөлдөгчөө бут цохиж буулгаж авах гол байсан ч А.Македонскийн эзэнт гүрний ази дахь эзэмшлийн амбан захирагч болох бүрэн бололцоотой байгаагаа ойлгожээ.
Манай эриний өмнөх 319 онд Кретополийн дэргэд болсон тулалдаанд Антигон мөн ялалт байгуулж хоёр тал хүчээ сэлбэн хэсэг зуур дайн завсарлаж байх хооронд холбоотон Антипатр  нь зуурдаар нас баржээ. Гэтэл Македоний амбан захирагч Азийг захирах эрх олгожээ.
Зөвхөн зэвсгий хүчээр л Азийг эрэхшээлдээ оруулж болохыг ухаарсан Антигон хуурай замын цэргээ бэхжүүлэхийн зэрэгцээ усан цэргийн флот байгуулав. Манай эриний өмнөх 323 онд усан флотоо биечлэн удирдаж Аморгосийн дэргэд жанжин Евмений томилсон Клитийн флотыг гэнэдүүлэн дайрч сүйрүүлжээ. Тэр байлдаанаас хойш Бага Ази дахь дайн дахин хэдэн жил үргэлжилсэн ч тэнгис рүү орох бүх гарц нь хаалт болсноос жанжин Евмений байдал улам хэцүүдэж харин өндөр цалин пүнлүү, байлдааны олз амалсан Антигоны армид грекчүүд хөлсний цэрэг болон бөөнөөр элсэж байлаа.
Манай эриний өмнөх 316 онд Копрат мөрний эрэг дээр, дараа нь Паретакений ууланд болсон тулалдаанд Антигон дараалан ялагдал хүлээсэн ч цэргийн жанжны хосгүй ур чадвар гарган цэргээ ухрааж гол хүчээ хадгалж чадаж байлаа.
Персепол хотын дэргэд болсон шийдвэрлэх байлдаанд Ганц нүдэт Антигон 65 заан бүхий 31 мянга орчим цэрэг, харин Евмен 114 заан хөлөлсөн 42 мянган цэрэгтэй хоёр талаас тулжээ. Евмений цэргүүд зааны нуруу дээрээс жад шидэж нум сум харвахад Антигоны явган цэргүүд тэссэнгүй, хоёр жигүүрээр ухрана. Энэ эгзэгтэй мөчид Антигон байлдааны журамд байгаа сул газрыг олж харж морин цэргээ ар тал руу нь явуулжээ. Морин цэрэг нь дайсны хээрийн хуаранг явуут эзэлж гэнтийн дайралт хийж явган цэргийн байлдааны журмыг эвдэж Евменийг баривчилжээ. Антигон гол дайснаа цаазлан цааш харуулжээ.
Тэгээд Мидийн амбан захирагч Пифон, Персийн амбан захирагч нарыг албан тушаалаас нь зайлуулж Вавилонийг булаан авахад түүний амбан захирагч Селевк Египет рүү Птолемей рүү оргон зугтжээ. Антигон Килики мужид төрийн эрдэнэсийн санг булаан авч Александр Македонскийн эзлэн түрэмгийлсэн Ази дахь асар том газар нутгийг захирах болов.
Антигон даварч байгаад дургүйцсэн дөрвөн амбан захирагч Египетийн Птоломей, Македоний Кассандр, Фракийн Лисимах, Карийн Асандр нар нэгдэж, цэргийн холбоо байгуулав. Александр Македонскийн байгуулсан эзэнт гүрний газар нутаг, төрийн эрдэнэсийн санг, адил тэгш хуваан авах тухай түүний дэвшүүлсэн саналыг Антигон хүлээн зөвшөөрөөхөөс татгалзсан учир 315 онд түүнд дайн зарлав.
Антигон анхандаа урагштай байж финикийн бүх цэргийг эзэлж Тир цайз хотыг бүслэлт хийсний дараа булаан авч байлдааны олон завь хийж Египетийн усан флотоос айхгүй болжээ. Гэтэл 312 онд Плотомей, Селевк хоёр асар их цэрэг удирдан Египетээс сирид халдаж Газын ойролцоох тулалдаанд Антигоны хүү Деметрий Полиоркетийг дийлж дараалан хэд хэдэн ялалт байгуулж Финикийн эрэг дагуух бүх газар, Сири, Вавилонийг эзлэв.
311 онд диадохууд энхийн гэрээ байгуулж амбан захирагч анх ногдсон газар нутгаа захирах болцогоов. Гэвч газар нутаг хуваахад хувь хүртээгүйдээ гомдсон Селек дайн өдөөж Египетийн амбан захирагч Птоломей Килики муж, Энгийн тэнгисийн зарим арлыг эзлэв.
Тиймд Антигон далд нүүдэл хийж бие даасан эрх олгосон Эллард руу хүү Деметрийгээ явуулсан нь тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа Афин, Мегары хот улсын захирагч нарыг эцгийнхээ талд оруулжээ. Афин хот улсын иргэд антигон түүний хүү хоёрыг “аврагч бурхад” гэж өргөмжилж тэдний алтадсан баримлыг босгохоор шийдэв.
Хүү Деметрий нь эцгийнхээ даалгавраар Киприйн арлыг түрэмгийлж Египетийн амбан захирагч Птоломейн цэргийг бут нэргэж Салиман хотыг бүсэлж Египетийн усан флотыг тэнгисийн байлдаанд дийлжээ. 306 онд эцэг, хүү хоёр өөрөсдийгөө хаанаар өргөмжилж бусад диадох нар тэдний жишээгээр өөрсдийгөө мөн хаанаар заралжээ. Гэвч Египетийг түрэмгийлэх гэсэн санаархлаа Ангтигон биелүүлж чадсангүй, гэхдээ Родос арлыг эрхшээлдээ оруулжээ.
Антигоны хүү Деметрий эцгийнхээ даалгавраар дахин Эллад орж цэргийн гэрээ байгуулж Грек улсыг Македоноос тусдаа болохыг тунхаглав. Македоны амбан захирагч Кассандр нөмөрч байгаа аюулыг ойлгож Птоломей, Селевк, Лисимах хаадтай цэргийн эвсэл байгуулснаар цус асгарсан дайн дахин өрнөв. Манай эриний өмнөх 301 онд Фрики Ипси суурингийн ойролцоо болсон тулалдаанд Селевк хааны кахирсан 32 мянган хүнтэй холбооны арми 30 мяэган цэрэгтэй Антигоны армийг бут цохиж тэр ч бүү хэл түүнийг алжээ.
Хүү Деметрий Полиоркет нь амьд үлсэн 8 мянан цэргээ тулалдааны талбараас авч зугтсан ч Сирийн хаан Селевкийн эсрэг зэвсэгт тэмцэл хийх боломжгүй болжээ.
Антигон нь суут цэргийн жанжин Александр Македонскийн гарамгай жанждын нэг байсан хийгээд аугаа их байлдан дагуулагчийн нэгдмэл гүрнийг хэвээр байлгах, бусад амбан захирагч - диадох нараа эрхшээлдээ байлгахын төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж байв. Гэвч байлдааны талбарт амь эрсдэж тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй ажээ.

Комментариев нет:

Powered By Blogger