понедельник, 12 марта 2012 г.

Шагдарын Гонгор /1912-1992/ Хурандаа


   Хэнтийн аймгийн Баянхутаг сумын харяат. 1943-1944 онд Зөвлөлт Хобоот Улсад (ЗХУ)
М.Фрунзийн нрэмжит цэргийн академид суралцаж төгссөн. 1933 оноос цэрэг, тасгийн захирагч, салаан захирагчийн туслахаар алба хааж байв.
   1936 оны  I сарын 28-ны шөнө 6-р дивизийн харьяа Буландэрсний харуулаас зүүн хойшоо 7км-т орших Цагаан-Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүцэтгэж байв. 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор нэг цэргийг холбоо, нөгөөгөөр нь морьдоо бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн (УБХТ) 1936 оны I сарын 29-ний өдрийн 4-р тогтоолоор Ш.Гонгорт Монгол Улсын анхны баатар цол олгож, цэргийн гавьяаны I зэргийн одон тэмдэгээр шагнажээ.
   1939 онд Халх голын тулалдаанд Хуягт бригад командлан оролцсон. 1943 онд "Хувсгалт Монгол" танкийн бригад, "Монгол Ард" эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ. 1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан.

Комментариев нет:

Powered By Blogger