среда, 28 марта 2012 г.

Хорлоогийн Дамба /1919-1943/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Уртын хоолой гэдэг газарт төрсөн. 19 нас хүртлээ мал маллаж байгаад цэргийн албанд ирж Эрдэнэцагааны отрядод цэргийн эрдэмд суралцан бага дарга болсон.
Буудлагын зэвсгийн чадамгай эзэмшин "Онц буудагч" цол хүртэн салбарын дарга болж байв. Хил хязгаарыг хамгаалсан 5 жилд олон удаа хил зөрчигч барьж, дайсны зэвсэгт эсэргүүцэлтэй хэд хэдэн удаа тулгарч байв. 1943 оны эхээр V отряд Даяннуурын заставд шилжин ирж, VII сарын 30-нд Шарговийн Багадаваатын харуулд ахлах түрүүч, Д.Намнангийн удирдлагад бага дарга Х.Дамба, байлдагч С.Балжир, Р.Лувсанпүрэв нар гарчээ. Гэтэл хилийн манааг хасагийн 100 гаруй дээрэмчид бүслэн довтолж, хүч тэнцвэргүй ширүүн тулалдаан болов. Нөхөд нь дайсантай эрэлхэг зориг гарган байлдсаар амь үрэгдэж, тэрээр ганцаар үлдэн зүүн гараа хуга буудуулсанч тулалдсаар байгаад амь үрэгдсэн байна.
Энэ байлдаанд оролцсон этгээд хожим нь "Бид 1943 оны VII сарын 30-нд 107-уулаа тнай хилийн манааг баривчлах зорилгоор ирсэн боловч 3 нь дараалан алагдаж, үлсэн нь толгой өндийлгөхгүй буудаж байгаад өөртөө зэвсэг хэргэлсэн. Үнэхээр баатар хүн байсан тул бид заншил ёсоор баатар болцгооё гэж цуснаас нь ассан. Хоёр цэргийн амийг төлж өгье" гэжээ.
АИХТ (Ардын Их Хурлын Тэргүүлэгч)-ийн 1961 оны X сарын 17-ны өдрийн 270-р зарлигаар МХЗЭ (Монголыг Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн 40 жилийн ойгоор Х.Дамбад Монгол улсын баатар цол нэхэн олгожээ. АИХТ (Ардын Их Хурлын Тэргүүлэгч)-ийн 1973 оны IX сарын 17-ны өдрийн 216-р зарлигаар Хилийн цэргийн 40 жилийн ойг тохиолдуулан Хилийн V отрядын Шарговийн 2-р заставыг түүний нэрэмжит болгон мөнхжүүлсэн юм.

Комментариев нет:

Powered By Blogger