Их Александрийн байгуулсан
зүйргүй их гавъяаг дэлхийн түүхийн суут жанжнуудын хэн нэгэнтэй харьцуулашгүй
аугаа билээ. Дэлхийг донсолгосон байдан дагуулагч Чингис хаан, Наполеон нар
түүнийг хүндэтгэж байв.
Үнэндээ ч Грекийн нутгийн хойт хэсэгт орших бяцаахн
Македони улсын хааны балдан дагуулалт дараачийн бүх үед асар их нөлөө үзүүлсэн
билээ. Их Александр жанжны хосгүй ур чадвар нь цэргийн үйлсэд амьдрал, үйл
ажиллагаагаа зориулсан хүний хувьд соногод дуурайлал болсоор иржээ.
Эртний ертөнцийн баатар маань
Пелле сууринд Макепоний хоёр дугаар Филлип хаан, Эприйн Неоптолемийн хааны
охин, Олимпиада хатан хааны хүү болон мэндэлж, эртний грекийн алдарт гүн
ухаантан Аристотелийн шавь болжээ.
Хаан эцгээрээ цэргийн эрдэм
заалгаж, 16 настайдаа бяцахан баг цэрэг удирдаж, хэд хэдэн байлдаанд оролцож
хүнд шархдаж өөдрөг тэмүүллээр хувь заяагаа залж, дайсны хүчийг хатан зоригоор
дийлнэ, эр зоригтой хүнд ямар ч саад байхгүй, аймхай хүн ямар ч тулгуургүй
байдаг гэж боддог болжээ.
Хоёр дугаар Филлип хааны хүү
хаанчлалынхаа эхэн үед цаг хугацааг дэмий үрсэнгүй, тайван цагт шүүхийн хэрэг
шийдвэрлэхэд оролцож, ан хийж, ном уншина. Тэрээр Македоний язгууртнаас дөлж
бараг харьцхгүй хийгээд дайчдын дунд хамаг цагаа өнгөрөөнө. Аян дайны үед залуу
ханхүү цэргүүдэд тушаал өгөх, цэргийн зөвлөл хуралдуулахаас бусад цагт нум сум
харваж, сэлмээр дасгал хийж гардан байлдааны аргад дадлагажиж, байлдааны
тэргээр дахиж байхдаа үсрэн бууж авиран сууж сургуулилт хийнэ.
Афин,Фивы хотууд нэгдэж,
Македони руу довтлон ирэхэд Алексадр хоёр мянган морин цэрэг захирч 338 онд
Хероне ойроцоо болсон тулалдаанд фивычуудын “арин баг”-ийг улангассан
дайралтаар толгой дараалан хядаж дараан нь афинчууд руу ар талын жигүүрээс нь
дайрчээ. Сайтар сургасан 30 мянган явган цэргээ захирсан хорё дугаар Филипп
хаан хүүгээ хэрхэн байлдахыг арлаас бахархан харж байв.
Македони энэ ялалтаар Грек
даяар ноёрхох болсон ч Перс рүү том аян дайн хийхээр зэхэж Филипп хааны
хуйвалдагчид 336 оны найм дугаар сард амийг нь хороожээ. Нэгэн хувилбараар бол,
салсан хатан Олинпия нь тэр аллагыг зохион багуулсан гэдэг. Эцгийн үхэлд ханхүү
ямар ч хамаагүй болохыг түүхчид баттай тогтоожээ.
Эцгийн оронд хаанаар
өргөмжлөгдсөн 20 настай Александр хуйвалдагчидыг бүгдийг нь цаазлав. Александр
хааны эрх мэдлийн хамт “сариссами” гэж нэрэлсэн урт жадаар зэвсэглэсэн хүнд
явган цэргийн багууд цөм нь болох сайтар сургагдсан цэрэг, тэрчлэн хөдөлгөөнт
явган цэрэг (голдоо нум сумчид), хүнд зэвсэглэсэн морин цэргээс туслах цэргийг
өвлөн авчээ. Александр грекийн бусад бүх улсыг цэргийн хүчээр айлгаж 336 онд Корифийн
холбооны тэргүүлэгчээр өргөмжлөгдөж, Мкедоний манлайллыг хангав.
Дараан ь Дунай мөрний хөндий,
тэнгисийн эргийн Иллирд амьдран суудаг бүдүүлэгчүүдийн эсрэг ачнд мордож
тэднийг буулган авч дайны их олз амлаж, персийн эсрэг дайнд хамтран дайтхаар болжээ.
Түүнийг ийнхүү дайтаж явах зуур, үхсэн тухай цуу тарж грекчүүд ялангуяа Фивы,
Афин хотын иргэд хязгааргүй баярлаж Македоний эсрэг зэвсэглэн хөдлөх гэж байгаа
тухай мэдээ авсан даруй Александр яаравчлан буцаж Фивы хотыг эзлэж үнсэн товрог
болгов. Тэр тухай сонссон Афинчууд түүнд даруй дагаар оров.
Александр 334 оны хавар Бага Ази руу аянд мордохдоо цэргийн дарга Антипатрыг албан захирагчаар томилж 10
мянган цэрэг хариуцуулан ардаа үлдэээжээ. 30 мчнган явган цэрэг, 5 мянган явган
цэргээ удирдаж олон газраас цуглуулсан завиуд хөлөглөн замд гарахад Персийн
усан фолт саад болсонгүй. Александр ширүүн эсэргүүцэлтэй тулгарсангүй
урагшилсаар Граник голд дөхөн ирэхэд персийн жанжин Мемнон Родесскийн өөрийн
мэдлийн 20 мянган морин цэрэг болон мөн грекийн 20 мянган хөлсний явган
цэрэгтэй байлдахаар тосож байлаа.
Александр дайсны нүдэн дээр
Граник голыг гаталж шууд даралтад орж эхлээд персийн хөнгөн цэргийг дараа нь
грекийн хөлсний явган цэргүүдийг жигүүрээс нь хиар цохиж нийтдээ дайсны 20
мянган цэргийг алахдаа хэдхэн зуун цэргээ алджээ. Энэ дулалдаанд Александр хүнд
зэвсэгтэй морин цэргээ удирдан хамгийн хэцүү хэсэгт байлдаж хатан зориг, жанжны
ур чадвараараа манкедоны цэргийг бахархал, хүндэтгэлийг хүлэээв.
Олзлогдсон грекийн хоёр мянган
цэргийг гавалж хүнд хүчир ажил хийлгэхээр Македони руу явуулж тулалдаанд
алагдсан өөрийн цэргүүдийг хүндэтгэлтэй оршуулж тэдний ар гэрийхэн, хүүхдийг
газрын татвар, төрийн алба, эд хөрөнгийн албан гувчуураас чөлөөлөв. Түүгээр ч
барсангүй, дулалдаанд гарамгай байлдсан зарим дарга, цэргийн зэсэн баримлыг
урлаж сүмд байрлуулахыг тушаажээ.
Граник гол дээр байлгуулсан
гялалзсан ялалтын дараа Бага Азийн голдуу грек иргэд оршин суудаг хотуудын
дийлэнх нь хаалга нээн талархан угтаж авна. Бие даасан байдлаараа цуутай Милет,
Галикарнас хотууд л ширүүн эсэргүүцсэн ч дорхноо дийлдэв. Манай эриний өмнөх
334 оны сүүлч 333 оны эхээр Кари, Лики, Памфили, Фриги мужуудыг 333 оны зун
Каппадоги мужийг эзлэв.
Александр хүнд өвчин тусаж
хэсэг хэвтэж эмчлүүлсний дараа Килики мужийг явуут эзэлж уулыг гарцаар Сири рүү
чиглэв. Гэтэл Персийн гурав дугаар Дарий хаан хээр талд халдан товтлогчдыг
тосон байлдахын оронд асар их цэрэг өөдөөс нь хөдөлгөж Исса хотын дэргэд (Өнөөгийн
Искендерун хот) эртнйи ертөнцийн томоохон тулалдаа нэг болжээ. Александраас
гурав дахин, зарим их сурвалжид бичсэнээр арав дахин илүү хүчтэй, 30 мянган
грекийн хөлсний цэргийг оролцуулаад нийтдээ 100 мянган цэрэгтэй арми эхлэн
бүрдүүлсэн гуравдугаар Дарий хаан түүний жанжнууд ялна гэдэгтээ бүрэн төгс
итгэлтэй байлаа.
Александр цэргийнхээ байрлалын
хоёр жигүүрт байрлуулсан жадаар зэвсэглэсэн явган цэрэг, морин цэргийг Исса
талыг зүсэн урсдаг Пинар голын баруун эрэг дээр ашигтай байрлалд хориглолтод
байгаа персийн цэрэг рүү давшилтад оруулж дараа нь хүнд морин цэргээ биечлэн
удирдаж голын зүүн эргээс дайрав. Анхандаа мэдэгдэхүйц амжилт гаргаж чадахгүй
байсан ч Дарийн хаан хамсаатнуудтайгаа байрлаж байгаа өндөрлөг рүү морин цэргээ
удирдан ялалтыг авчирчээ.
Персийн хөнгөн морин цэргүүд,
дараа нь грекийн хөнгэн явган цэргүүд тулалдааны талбарыг орхин эмх замбараагүй
зугтаж Дарий хаан азаар амь хэлтэрч алс тэртээ Евфрат мөрний зүг арилжээ.
Македончууд дайсны 50 мянга орчим цэргийг цааш харуулж Персийн хааны хээрийн
хуаранг олзлов. Александр эзлэгдсэн нутгийг хүн амын сэтгэлийг татахын дулд
Дарий хааны хатан, хүүхдүүдэд гар хүрсэнгүй төдийгүй олзлогдсон персийн
цэргүүдэд туслах цэргүүдэд сайн дураар элсэхийг санал болгожГрект боол болох
гутамшигт хувь заяанаас хэтрүүлжээ.
Үүний дараа Александр Финикий
зүг Газрын дунлал тэнгисийн дорнод эрэг, Сирий нутгийг булаан авахаар замд
гарав. Персийн хаан энхийн гэрээ байгуулахыг санал болгожхоёр ч удаа илч
ирүүлэхэд Персийн эзэнт гүрнийг бүхэлд нь эрхшээлдээ оруулахыг зорьж байсан тул
татгалзсан хариу өгчээ.
Палистиний нутагт орж ирэхэд
Финикий Тир (Сур) хот-цайз ширүүн сэрэргүүцэл үзүүлэхэд 7 сар бүслэт хийж
Финикий эрэг дагуу хөвж байсан 250 усан хөлгийг татан авчирч байж сая нэг
хот-цайзыг эзэлж бусдад сургамж болох зорилгоор хот-цайзыг газрын хөртэй
тэгшилж амьд үлдсэн 30 мянган оршин суугчийг нь боол болгон худалджээ.
Үүний дараа палистин дахь Газын
бусад хот түүнд сайн дураар бууж өгчээ. Эрэлхэг цэргийн дарга Батисын удирдсан
персийн гарнизон амь алдахыг эс хайхран хамгаалж байгаа Газын хоыг эзлэхийн
тулд 332 оны 11 дүгээр сард македончууд байлдааны элдэв сэрэгсэл, түүний дотор
Тир хотоос тээж авчирсан чулуу шидэгч, шатаж байгаа давирхаатай чулуу шидэгчийг
том овоо босгож дээр нь байрлуулж түүгээр буудаж гарчээ. Хэд хоногийн дараа
зузаан хэрэмд гарцууд гаргаж хотыг сая нэг булаан авч бүх цэргийг алж бүх зүйлийг
хуу дээрэмдэжоршин суугчидыг нь боол болгон худалджээ.
Эртний ертөнцийн хүн ам олонтой
орнуудын нэг болох Египет Александр хаанд ямарч эсэргүүцэл үзүүлэлгүй бууж
өгчээ. 332 оны сүүлчээр Нил мөрний хөндийд тэнгисийн эрэг дээр түүний
байгуулсан Александри хот удсангүй худалдаа, шинжлэх ухаан, эллиний соёлын
томоохон төв болжээ.
Александр Египедийг эзлэсэний
дараа аугаа их улс төрийн зүтгэлтний ухаан гаргаж хүн амын соёл заншил, итгэл
үнэмшлийг хүндэтгэх бодлого явуулж улс орныг захирах зохистой зохион байгуулалтыг
хийснээр хүн амын итгэл, талархлыг хүлээж байв. 331 оны эхээр Александр цөөн
цэрэгтэйгээЛивийн халуун шатсан цөл туулж, Мемфис хотоос баруун зүгт 300
километр зайтай орших египечүүдийн эртнээс дээдлэн биширдэг Зевс бурхны сүмд хүрч
очиход түүнийг эртний фараонуудын заншлаар “Аммоны хүү” (Нарны хүү) гэж ёслол
төгөодөр өргөмжилжээ.
Амбан захирагч Антипатраас
Александр нэмэлт хүч авч, Ассирид их цэрэг цуглуулж байгаа Дрий хааныг дарахаар
331 оны хавар замв гарч Тигр, Евфрат мөрнийг гаталж Арбелы хотоос холгүйхэн
аравдугаар сарын 1-нд байлдаан хийж морин цэргээр илүү дайснаа давшилт хийх
урлагаар давж дахин ялалт байгуулжээ. 47 мянган цэргээ удирдаж тоны хувьд гурав
дахин илүү персийн цэргийн байлдааны журмын баруун жигүүр рүү хүнд морин
цэргээр дайралт хийж зүүн жигүүр болон төв хэсгийн хооронд гарц гаргаж шууд төв
хэсэг рүү нь давшжээ. Энэ байлдаан 500 орчим хүнээ алдаж персийн 50 мянга гаруй
цэргийг жагсаалаас гаргажээ.
Александр цааш давшиж Вавилон
хотыг явуут байлдан дагуулж дараа нь Персийн эзэнт гүрний нийслэл Персеполис
эзэлж хааных нь асар их эрдэнэсийг олзолжээ. Ийнхүү Персийн эзэнт гүрнийг
эрхшээлдээ оруулж асар их Ази тивийг захирах болов.
330 оны сүүлч гэхэд нийт Бага
Ази, Персийг эзэлж, эцгийнхээ тавьсан зорилгыг биелүүлж, тавхан жилийн
хугацаанд тухайн үеийн хамгийн том эзэнт гүрнийг бий болгожээ. Эзэлсэн нутаг
дэвсгэрийг нутгийн язгууртнуудаар удирдуулж байсан ч цэргийн болон санхүүгийн
асуудлыг зөвхөн грек ирэгдэд итгэн хариуцуулж байв.
Дараагийн гурван жилийн
хугацаанд өнөөгийн Афганистан, Дундад Ази, Хойд Энэтхэг рүү аян дайн хийж
Гиркани, Ари, Дрангианы, Арахози, Бактри, Согдианы мужуудыг мөн эрхшээлдээ
оруулав. Сүүлчийн хоёр улсын феодалууд сайтар бэхжүүлсэн цайзанд хорогдож
ихээхэн эсэргүүцэл үзүүлэхэд нилээд хором амсаж байж дийлжээ. Македончууд эсрэг
шаргуу байлдаж байсан Бактири улсын ван Оксиартын охин Роксоланаг Александр
хатнаа болов.
Александр персийн язгууртнуудын
аж төрөх ёсыг таашаах болж хааны үнэт хувцас, алтан титэм өмсөнө. Аль хэдийнээ
цааш харуулсан Персийн хааны татвар эмс дотроос язгууртан гаралтай, царайлаг
бүсгүйчүүдийг сонгож шөнө бүр нэг нэгээр нь ээлжлэн өвөртлөн хондог болов. Энэ
бүхэнд нь хамтран зүтгэгчид, цэргүүд нь дургүйцэж эхлэв. Түүний байлдан
дагуулалтын ачаар асар их баяжсан македоний язгууртнууд ч түүнд дайсагнан
хандах болов. 330 оны намар Драгиан мужид илэрсэн хуувилдаанд Македоний тэргүүн
язгууртан Филот оролцсоныг мэдмэгц түүнийг цаазалж эцэг Парменионийг нь бас
алжээ.
338 онд нэгэн найр дээр дарсанд
согтож ууралсан үедээ цагдаа амийг нь аварч байсан цэргийн дарга Клитийг жадлан
алж 327 оны эхээр Македоний язгууртнуудын хуувилдааны илрүүлж түүнд
оролцогчидыг цааш харуулжээ.
Александр 327 оны хавар голдуу
эзлэгдсэн нутгийн цэргээс бүрдсэн 120 мянган хүнтэй арми удирдан Хойд Энэтхэг
рүү аян дайнд мордож 30 мянган явган цэрэг, байлдааны 200 заан, 300 байлдааны
тэрэгтэй Пора хааны цэргийг Гидасп мөрний эрэг дээр бут нэргэж нөгөөгийн
Пенджаб мужийн нутаг дэвсгэрт нэвтрэн оров. Тэгээд Энэтхэгийн нутгийн гүн рүү явах
гэтэл бүтэн найман жил тасралтгүй аян дайн хийж халширч залхсан македон цэргүүд
нутагтаа буцахыг хаанаасаа шаардахад тэдний үгэнд орж Гедрозийн (өнөөгийн Белужистан
муж) цөлөөр өрнө зүг чиглэн нутаг буцахаар замд гарав.
Зам зуур Вавилонд буудаллаж
дахин их аян хийхээр төлөвлөж байхдаа нэгэн найр дээр гэнэт өвдөж хэдэн
хоногийн дараа 33 настайдаа нас баржээ. Хармсалтай нь өөрийн залгамжлагчийн
нэрлэж амжсангүй, амьсгаа хураажээ. Түүний ойр дотны хамтран зүтгэгдийн нэг
Птоломей түүний шарилыг алтан саванд хийж Александр ходот оршуулжээ.
Түүнийг нас барсны дараа жил нь
асар том эзэнт гүрнийг нь ойрын хамтран
зүтгэгч нар нь хуваан авч хоорондоо байнга дайсагнах болжээ.
Александр Македонский нь эртний
ертөнцийн гарамгай байлдан дагуулагч болон түүхэнд төнхөрсөн хийгээд зохион
байгуулах хосгүй авъяас, эрэлхэг зориг, цэргийг шинэтгэлээрээтүүний нүүр царайг
танигдашгүй болтол нь өөрчилж чадсан юм.
11 жилийн туршид бүр хүч давуу
дайсантай байлдаж байсан ч ганц ч удаа ялагдаж хүлээж байгаагүй юм. Байлдааны тактикийг
урлаг болгон хөгжүүлж давшилт, бүслэлтийн тактикийг боловсронгуй болгождайны
талбарт байгулж байсан ялалт нь цэргийн шинжлэх ухааны хөгжилд цаглашгүй их
нөлөө үзүүлжээ. Ялгуусан жанжны цэрэг-онолын өвийг судалэ эхэлсэн хүмүүс нь
Эртний Ромын хаад байв.






Комментариев нет:
Отправить комментарий