Говь-Алтай амгийн Цогт суманд төрсөн. 1938 он хүртэл мал хариулж,
ан хийх зэргээр амьдарч байгаад цэргийн албанд тагтагдан ирж, Халх голын 24-р
отрядын Сүмбэрийн заставд хувиарлагдсан.
Цэргийн
эрдэмд шамдан суралцаж мэргэн буудагч болжээ. Олон удаагийн тулгаралт байлдаанд
оролцож гарамгай байлдсан. Тэрээр 1939 оны II-р сарын 10-нд бага дарга
П.Чойдонгийн удирдлагаар Талын манханд арван удаа дайсны томоохон хүчтэй
байлдаж дайсны галын цэгүүдийг анхны сумаар дарааллан устгасан. VI сард
Хайлаастын голд тасгийн дарга Н.Жамбаагийн удирдлагаар 400 орчим дайсантай
байлдан хөнгөн пулемётын наводчикуудыг устган дайсанд цохилт өгсөн. V сарын
11-нд Тавиурт манханд 600 морьт цэрэг, 16 машинтай цэрэгтэй байлдаж дайсны
галын цэгүүдийг устгаад бүслэлтийг дайран гарсан. VII сард дайсны ар талаас
бага дарга Н.Жамбаагийн хамт хүнсний малаа авч ирж нөхөдөө хүнсээр хангасан.
Н.Жамбаагийн тушаалаар 400 метрт явсан машины жолоочийн гарыг хуга буудсан,
дайсны машиныг олзолсон, VII сард Зөвлөлтийн цэргүүдтэй хамт байлдахад дайсны
галын гурван цэгийг дарааллан устгасан зэрэг олон гавяаг дурдаж болно.
Д.Гуулин Халх голын дайныг Байлдааны гавьяаны улаан тугийн I зэргийн одон,
"Хүндэт чекист" тэмдгээр шагнагдан дуусгажээ. Цэргийн албанаас
халагдан нутагтаа очин 1954 оноос Цогт сумын нэгдэлд малчнаар ажилласан.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн (АИХТ) 1973 оны IX сарын 12-ны өдрийн 206-р
зарилгаар Хилийн цэргийн 40 жилийн ойгоор Д.Гуулинд Монгол улсын баатар цол
олгожээ. Монгол улсын засгийн газрын 1998 оны IX сарын 9-ны өдрийн 169-р
тогтоолоор Хилийн цэргийн 65 жилийн ойгоор Хилийн 6-р отрядыг түүний нэрэмжит
болгон мөнхжүүлжээ.



Комментариев нет:
Отправить комментарий