понедельник, 12 марта 2012 г.

Лувсанцэрэнгийн Аюуш /1922-1945/


   Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харяат. Л.Аюуш нь Монголын Ардын Хувсгалт Цэргийн (МАХЦ) VII хуягт бригадын хөнгөн пулемётчин байсан.

   Японы милистаристуудыг бут цохих дайнд Чуулалт хаалганы давааны бэхлэлтийг тагнах үүрэг авч, 1945 оны VIII сарын 19-нд болсон байлдаанд дайсны пулемётын галын цэгийг устгаж 11 удаа шархдан баатарлагаар амь үрэгдсэн. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн (УБХТ) 1945 оны IX сарын 26-ны өдрийн тогтоолоор Л.Аюушт Монгол улсын баатар цол нэхэн шагнажээ.

Комментариев нет:

Powered By Blogger