понедельник, 12 марта 2012 г.

Баясгалангийн Бадам /1898-1947/


    Ховд аймгийн Булган сумын харяат. Б.Бадам нь хилчдэд туслах ардын бүлгийн гишүүн  байсан. 

   1940-1947 онд баруун хязгаараар цөмрөн дээрэм хийж, хүн ардын амь насыг бүрэлгэсэн Хасаг, Гомендааны дээрэмчдийн эсрэг удаа даран зэвсэг барин тулалдаж, тэдний гүнд орж тагнуул хийж, олон удаагийн чухал даалгаврыг үнэнчээр биелүүлж байжээ. 1947 оны VI сарын 3-нд Байтаг Богдын Хужиртын эхэнд байрласан Гомендааны цэргийн ангийг өөрийн нутгаас хөөн гаргахыг тулган шаардсан бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс өгөхөөр Б.Чулуунтай хамт хамт очоод дайсанд баригдсан. Дайсанд тамлуулсан ч  цэргийн ба улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгджээ. 
   Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн (АИХТ) 1968 оны VI сарын 14-ны өдрийн 146-р зарлигаар Монгол улсын баатар цол нэхэн олгож, 1983 оны VII сарын 9-ны өдрийн 140-р зарлигаар Хилийн VI отрядын Өргөстэй заставыг түүний нэрэмжит болгон мөнхлүүлжээ.

Комментариев нет:

Powered By Blogger