воскресенье, 9 октября 2011 г.

Анхны миномёт










1904 онд Орос Японы дайны үеэр миномётыг Порт-Артур ( Оросын тэнгисийн хамгаалалтын хэрэм )-ын баатарлаг хамгаалагч нар зохион бүтээсэн байна.

Хэрмийн их буучдыг Белый генерал удирдаж байжээ. Япончууд хэрмийг далайгаас эзлэж чадахгүй байсан учир хуурай замаар довтлохоор шийджээ. Оросын артиллерчид японы армийн цэрэг офицерыг устгаад зогсохгүй ихэнх зэвсэг техник хэрэгсэлийг сөнөөж чадсан байна.
Гэхдээ хамгаалалтын хэрмийн их буучдад сум галт хэрэглэл хангалттай хэмжээгээр байгаагүй, японы их буу уулын ар талд ташуу өндөрлөгт далдлалтанд байрлаж байсан гээд маш олон хэцүү асуудлууд тулгарч байжээ. Японы арми өдрөөс өдөрт оросын армийн хамгаалалтын хэрэм рүү ойртсоор байлаа. Оросын артиллери өөрсдийн цэргүүдэд аюултай байсан болохоор ойрын зай болон огцом даялалд буудаж чадахгүй байлаа.
Ийм учир ойрын зай болон огцом даялалд буудахаас гадна хангалттай хүчтэй, өөрсдийн цэргүүдэд аюулгүй шинэ зэвсэг шаардлагатай болсон. Энэ зэвсэгийг ахмад Л.Н.Гобято, С.Н.Власьев нарын инженерүүд зохион бүтээжээ. Тэд дайны хүнд нөхцөлд сарын хугацаанд дэлхийд анхны миномётоо зохион бүтээсэн байна. Шинэ миномётын калибр нь 80мм байсан бөгөөд гол төмөр нь нимгэн төмрөөр хийгджээ. Энэ зэвсэгээ оросууд 1904 оны 11-р сард япончуудын гол хүч төвлөрсөн өндөр ууланд хэргэлжээ. Миномётын буудлага гайхалтай оновчтой болж энэ нь япончуудад хүнд цохилт болжээ. Ингээд 1904 оны 11-р сарын 10 анхны миномётын төрсөн өдөр хэмээн тооцогдох болсон юм байна.
Орос японы дайны туршлага энэ зэвсэгийн агуу боломжийг харуулж чадсан бөгөөд одоо маш олон төрөл болтолоо хөгжиж чаджээ.
Хожим нь япончууд Порт-Артурыг эзлэн авч чадсан боловч одоо энэ хэрэм нь хятадын газар нутгийн нэг хэсэг нь болжээ.












Комментариев нет:

Powered By Blogger