воскресенье, 24 апреля 2011 г.

Эмнэлгийн анхны тусламж










Анхны тусламж гэдэг нь альваа осол гэмтэл, биеийн гэнэтийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлгийн тусламж иртэл гарын доорхи материалыг ашиглан өөртөө болон бусдад үзүүлэх тусламжийг хэлнэ.

Анхны тусламжыг зөв үзүүлснээр :

 Хүний амь насыг аварна
 Осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндэрлээс сэргийлнэ
 Эдгэрэлтийг түргэсгэнэ
 Эмчилгээний зардлыг багасгана
 Хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгана
Яаралтай анхны тусламжыг ерөнхийд нь DRABC гэсэн зарчмаар үзүүлдэг.
D-danger –аюулыг шалгана. Тухайн осол танд болон бусдад мөн гэмтсэн хүний амь насанд хэр аюултай байна вэ гэдгийг тогтоох зорилготой.
1. Гэмтэл учруулж байгаа аюул үргэлжилж байгаа эсэхийг шалгана. Жишээлбэл: гал түймэр, угаарын хий, цахилгаан гэх мэт
2. Гэмтсэн хүнийг аюулаас холдуул
R-response- ухаантай эсэхийг шалгана. Том хүн болон ярих чадвартай хүүхэд байвал мөрөн дээрээс нь зөөлөн татана, нэрийг нь асууна. Хэрэв нэг хүртлэх насны хүүхэд байвал зөөлөн ярьж дуудаж сэрээж болно.
Хэлвээ та тэр хүнээ ухаангүй байна гэж таамаглаж байгаа бол эхний үзэлгийг толгойноос хөл хүртэл хийнэ.
1. Сэрээх оролдлого хийж зөөлөн татана.
2. Үнэртэнэ (архи, тамхи, эм гэх мэт) зүйл үнэртэж байна уу?
3. Дух шилэн хүзүү орчим ямар нэгэн гэмтэл (шарх, цус алдалт, хаван) гэх мэт байна уу?
4. 2 чихнээс цус гарч байна уу?
5. 2 гарт гэмтэл байгаа эсэхийг үзээд ямар нэгэн ил шарх байхгүй бол нугалж үзнэ.
6. Цээж, хэвлийд гэмтэл байгаа эсэхийг үз
7. 2 хөлд гэмтэл байгаа эсэхийг үзээд ямар нэгэн ил шарх байхгүй бол нугалж үзнэ.
A-airway- амьсгалын замыг шалгаж чөлөөлнө. Үүний тулд :
1. Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглана.
2. Чихээ цээжинд нь наан чагнана.
3. Хамрын үзүүрт утас, үс барьж хийсэх үгүйг нь шалгаж болно.
4. Нүдний шил толь гэх мэт зүйлийг хамарт ойртуулж цанталтыг үзэж болно.
5. Гараа цээжин дээр тавьж үзэх гэх мэт


Ухаангүй хүний амьсгалын зам бөглөрөх нь :
- Хэл унжиж (бүх биеийн булчингууд суларснаас хэл нь хоолойруу унжиж агаар орох замыг хаадаг)
- Хатуу болон хагас хатуу биетүүд ( хоол, бөөлжис, цус, хиймэл шүд гэх мэт)
- Амьсгалын замын гэмтэл хавдар зэргээс болж болно.
Ярьж байгаа хүний амьсгалын зам чөлөөтэй байдаг
B-breathing- амьсгалын замыг чөлөөлж амьсгалуулах
Гэмтсэн хүний амьсгалыг 10 сек орчим шалгасны дараа амьсгалын замд байгаа саадыг арилгах арга хэмжээ авна. Хэрэв бөглөрсөн бол:
1. Амыг ангайлган, аман доторхи зүйлийг хуруугаараа ухаж гаргана.
2. Толгойг хажуугаар нь зөөлөн гэдийлгэнэ.
3. Нэг гараа шилэн хүзүүн доогуур оруулж, бага зэрэг өндөрлөөд нөгөө гараараа духнаас нь барьж гэдийлгэнэ.
4. Эрүүг доош татан амыг ангайлгана.
Амьсгалын замыг чөлөөлсний дараа амьсгалахгүй хэвээр байвал зохиомол амьсгал хийнэ.
C-circulation- цусны эргэлтийг шалгах буюу судасны цохилтыг үзэх
1. Том судсууд дээр судасны цохилтыг тэмтрэнэ.
2. Арьсны өнгө болон ам хамрын гурвалжинг харна.
Судасны цохилтыг үзэхдээ
• Том хүн болон 9-с дээш насны хүүхдэд гүрээний эсвэл шууны судсан дээр долоовор дунд хурууг байрлуулж зөөлөн тэмтэрнэ
• 1 хүртлэх насны хүүхдэд бугалганы дотор талд долоовор, дунд хурууг байрлуулж зөөлөн тэмтэрнэ.
Судасны цохилтыг эрхийн хуруугаар хэзээ ч тэмтэрч үздэггүй. Учир нь эрхий хурууны өөрийнх нь судасны цохилт мэдрэгддэг, мөн арьс нь зузаан учир муу мэдэрдэг.

Хэрэв гэмтсэн хүн ухаангүй, амьсгалж байвал түүний амьсгалыг дэмжих зорилгоор эргүүлэх байрлалд оруулна. Ингэхдээ :
1. Ухаангүй байгаа хүнийхээ хажууд сөхөрч сууна
2. Эргүүлэх талын хөлийг өвдгөөр нь нугална.
3. Тэр талын гарыг тохойгоор нь нугалр эсрэг талын мөрөн дээр давуулан тавьна.
4. Тусламж үзүүлэгч 1 гараараа нугалсан өвдөгнөөс барьж, нөгөө гараа хүзүүн доогуур нь хийж эргүүлнэ.
Эргүүлэх байрлалыг аль ч тал руу эргүүлэн хийж болох ба өөрт болон ухаангүй байгаа хүндээ аль эвтэйхэн тал руу эргүүлнэ.

Харин амьсгалахгүй байвал CPR буюу зүрх-уушгины сэхээн амьдруулалтыг хийнэ.
1. Тусламж үзүүлэгч гэмтсэн хүний өвчүүний гол хэсэги 2 гараа давхарлан байрлуулж 2 гараа нугалахгүй босоо чиглэлээр эгц доош цээжийг 4-5см хотолзтол дарна. Ийм маягаар 30 удаа хийнэ.


















 2. Амьсгалахгүй байгаа хүнээ дээш харуулан хэвтүүлж толгойг гэдийдгэн эрүүг өргөнө. Амьсгалын замыг чөлөөтэй эсэхийг шалгаж чөлөөлнө. Нэг гарын эрхий долоовор хуруугаараа хамрын үзүүрийг нь чимхэн духан дээр байрлуулна. Нөгөө гараараа дээд эрүүнээс татаж эрүүг дээшлүүлэн амыг ангайлган зохиомол амьсгал хийнэ. Ингэхдээ ингэхдээ амнаас аманд, амнаас аманд, амнаас ам хамарт хийж болно.
Нэг удаагийн амьсгалыг 1.5-2 секунд орчим өгнө.

 












Амьсгал өгөх буюу үлээх үедээ гэмтсэн хүний цээжрүү 45 хэмийн налуугаар харна. Хэрэв амьсгал зөв өгч байвал цээж төвхөлзөн хөдөлнө.
  
Судасны цохилтоо үзнэ.  Зүрхний иллэг зохиомол амьсгалын харьцаа  30:2 
CPR сэхээн амьдруулалтыг 2 хүн зэрэг хийж болно. Эхний хүн зохиомол амьсгалаа хийж судасны цохилтоо үзнэ нөгөө хүн зүрхний даралтаа хийж чанга тоолох хэрэгтэй.


Комментариев нет:

Powered By Blogger