Ворошилов 1893-1895 онд нутгийн захиргааны сургуульд сурсан. 1896 оноос Юревскийн төмөрлөг боловсруулах завод, 1903 оноос уурын хөдөлгүүр үйлдвэрлэх заводад ажиллаж байжээ.
Оросын 1905, 1907, 1917 оны хувьгалд оролцогч. Зөвлөлтийн армид 1918 оноос алба хааж эхэлсэн. Улаан армийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд анхны удирдагчдын нэг. 1917 оны Октябрын хувьсгал ялсны дараа Петроградын комиссар болж, Ф.Дзержинский хамт Бүх Оросын онцгой комиссыг үүсгэн байгуулагч юм. 1918 оноос Украйнд 5-р улаан армийг үүсгэн байгуулж, улмаар Царицын цэргийн, өмнөд фронтын цэргийн зөвлөлийн гишүүн, 1918 оны IX сараас Украйны Дотоод яамны сайд, 1919 онд 14-р армийг командалж цагаантнаас Киев хотыг хамгаалж байв. Улаан армид I-р морьт армийг байгууулахад оролцож 1921 онд Кронштадтын үймээнийг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1921-1925 онд цэргийн тойргийн командлагч, 1925-1934 онд Ажилчин Тариачны Улаан Армийн ба Тэнгисийн цэргийн хэрэг эрхлэх Ардын комиссар бөгөөд Хувьсгалт Цэргийн Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
1395 онд К.Ворошилов, С.Буденный, В.Блюхер, Егоров, Тухачёвский нарын хамт ЗХУ-ын анхны маршал цол хүртсэн. 1934-1940 онд Батлан хамгаалаах Ардын комиссар, 1940 оноос Улсын батлан хамгаалах хорооны дарга байхад нь Эх орны дайн эхэлсэн. Дайны үед Дээд Ерөнхий Командлалын Газар (ДЕКГ)-ын гишүүн, Баруун хойд чиглэлийн цэргийн командлагч, Ленинградын фронтын командлагч, Партизаны хөдөлгөөний ерөнхий командлагч, 1943 оноос Фронт дээрх ДЕКГ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв. Дайны дараа 1946-1953 нд сайд нарын орлогч, 1956-1960 онд Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга, 1960 оноос Дээд зөвлөлийн Тэргүүлэгч гишүүнээр ажилласан.
ЗХУ-ын Маршал К.Ворошиловыг Монгол-Зөвлөлтийн найрамдал, хамтын ажиллагаа, батлан хамгаалах, аж ахуй, соёлыг хөгжүүлэхэд гарамгай гавъяа байгуулсныг тэмдэглэн 1957 оны V сарыын 29-нд Монгол улсын баатар цолоор шагнажээ. Мөн 1946, 1957 онд Сүхбаатарын одонгоор хоёр удаа, 1931, 1937, 1951 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор гурван удаа, 1936 онд Алтан гадас одонгоор тус тус шагнаж байжээ.
Ворошилов Килент Ефремович 1969 оны 12 сарын 2-нд наян есөн насандаа насан өөд болжээ. Түүнийг Москвад улаан талбайн Кремлёвскийн хананд бунхалж оршуулжээ.
Ворошиловын Мэргэн буудагч
ЗХУ-ын Алчин Тариачны Улаан Арми (АТУА) ба Тэнгисийн цэрэг, цэргийн нисэх хүчинд сайн дураараа туслах нийгэмлэгийн төв зөвлөлөөс 1932-1941 олгож байсан хүндэт тэмдэг бөгөөд хүндэтгэлийн цол. ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссар, Маршал К.Ворошиловын гарын үсэг, тушаалаар винтов буугаар буудлагын нормативыг онц сайн биелүүлсэн энгийн болон цэргийн мэргэжлийн хүмүүст олгож байжээ.











Комментариев нет:
Отправить комментарий